- Дайн уршгаар дэлхийн улаан буудайн нийлүүлэлт эрс багасч, ядуу буурай орнуудад өлсгөлөнгийн аюул нүүрлэж болзошгүйг анхаарууллаа.
- Украинд цэргийн дэмжлэгээс гадна эдийн засаг, хүмүүнлэгийн тусламж шаардлагатай гэж В.Зеленський Бундестагийн даргатай уулзахдаа хэллээ.
- Конгресс Украиныг "ленд-лиз" хөтөлбөрт хамруулахыг дэмжиж, Ерөнхийлөгч Ж.Байден гарын үсэг зурлаа. Ингэснээр Украинд зэвсэг техник, эд материал, хоол хүнсний тусламж очно.
- В.Путин Зөвлөлтийн армид 1.5 сая агт морь, 300 кг алт, $100 мянган, 2.5 сая төгрөг, олон арван мянган малын мах, арьс шир, эсгий гутал, нэхий дээлнээс гадна танкийн бригад, онгоцны эскадрил босгож өгсөн Монголын ард түмнийг Ялалтын баярын үеэр ганц ч дурссангүй.
- Оросуудын Черниговт булж орхисон 200 гаруй тэсрэх бөмбөгийг олж илрүүлсэн үнэрч нохой Патрон цэргийн медаль хүртлээ. Уг нохой Могойт арлын хилчний адил Украины "билэг тэмдэг" болж алдаршжээ.
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд
Зочин
Балай нийтлэл вэ.бичигч нь хэн бэ.Юун тухай ярих гэсэн юм бол доо.Уул нь орос украйны дайны тухай нэртэй юм.