Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 30, Пүрэв
Өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 03-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 03-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2023-02-03 09:29:41

Хоёрдугаар сарын 3-ны өдөр үйл явдлын тойм:


11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд “Чингис хааны Дэлхийн академ”-ийн ерөнхийлөгч П.Давааням Чингис хааны Аугаа их өвийг Монгол Улсад аугаа их хөрөнгө оруулалт болгон зөв нутагшуулж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн хуульчлах “Мөнхийн санал”-ыг төрийн гурван удирдлагад хүргүүлэх талаар хэвлэлийн бага хурал зарлажээ.

11.00 цагт:  “ЗМ” сонины үндэсний мэдээллийн төвд: “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг Сар шинийн баяраас өмнө өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжих талаар иргэдийн төлөөлөл мэдээлнэ.

11.00 цагт: Цус сэлбэлт судлалын Үндэсний төвд: “Сар бүрийн 3: Цусаа бэлэглэх өдөр”-ийн 95 дахь удаагийн үйл ажиллагааг “Сэтгэлийн 1000 үйлс” ТББ-аас зохион байгуулна.

11:30 цагт: 3М” сонины үндэсний мэдээлийн төвд: “Ворлд плас” зэрэг компанийн гаргасан койны луйврын талаар хохирогчдоос мэдээлнэ.

13:00-15:00 цагт: Сүхбаатарын талбайд: Японы Засгийн газрын “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд байгаль орчны салбарт богино долгионы холбоогоор тоноглосон 30 автомашин  хүлээлгэн өгнө. Энд 21 сав газрын захиргааны дарга, байгаль хамгаалагч нар оролцоно. Утас:8803-8882.

14.00 цагт: БШУЯ-нд “Монголын Ардын болон гавьяат багш нарын холбоо” ТББ-аас Монгол Улсад дээрх эрхэм алдар цолоор шагнагдсан 860 гаруй хүмүүсийн түүхчилсэн намтар зургаар гаргасан номын нээлт болно.

14:00 цагт: Нийслэлийн “Хангарди” ордонд Улаанбаатар хотын ерөнхий менежер цаг үеийн асуудлаар болон “Манай хороо, миний гудамж” аяны талаар мэдээлнэ. Утас: 9916-0069.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2023-02-03 09:29:41

Сэтгэгдэл бичих

1+3 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty