“Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо”-ноос явуулж буй оюутан залуучуудад зориулсан ”Education First” боловсролын форум анх удаа Тусгаар Тогтнолын ордонд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн арга хэмжээ Монголд анх удаа Англи, Монгол, Орос, Солонгос гэсэн дөрвөн хэл дээр явагдаж байгаагаараа онцлог бөгөөд хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын 700 орчим залуус оролцож, гадаадын их дээд сургуулиудад хэрхэн суралцах, тэтгэлэгт хэрхэн хамрагдах сэдвийн хүрээнд явагдаж байгаа юм.
НАМЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Д. Мөнхбаатар: “Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуучуудад гадаадын улсуудад боловсрол эзэмшихэд нь чиглүүлж тусалж, цаашлаад тэр залуус эх орондоо ирээд сурсан мэргэжлээрээ ажиллаж улс орноо хөгжүүлэхэд бидний зорилго оршино”.
-Энэ Форумын талаар танилцуулна уу?
-НАМЗХ-ны зүгээс “Education First” нэртэйгээр зохион байгуулагдаж буй үйл ажиллагаа маань дөрвөн хэлээр дөрвөн танхимд зэрэг явагдаж байна. Энэ форум нь оюутан залуучуудын боловсролд зориулж гадаад оронд хэрхэн суралцах, тэтгэлэгт хэрхэн хамрагдах, ямар арга барилаар суралцах вэ, төгсөж ирээд ямар ажлын байраар хангагдах боломжтой вэ, зэрэг сэдвийн хүрээнд гадаад улсад боловсрол эзэмшсэн нийгмийн түүчээ болсон 20-30 насны залуус, дүү нартаа зөвлөгөө өгөх болон залуусын сонирхсон асуулт хариултын дагуу арга хэмжээ маань үргэлжилж байна.
-Өнөөдрийн Форумд хичнээн сурагч, оюутан залуус оролцож байгаа вэ?
- Өнөөдрийн хувьд Орос, Монгол, Англи, Солонгос гэсэн дөрвөн хэл дээр өөрсдийн сонирхсон улс орны зөвлөгөө мэдээллийг авч нийт 700 гаруй залуус оролцож байгаа бөгөөд 21 аймаг болон Улаанбаатар хотын оюутан залуус түргэн хугацаанд , шахуу товлогдсон арга хэмжээнд маань тун идэвхитэй оролцож байна. Дараа дараа жилүүдэд Форум улам өргөжиж олон залуус хамрагдана гэдэгт итгэлтэй байна.
-Форумын үр дүнг хэрхэн харж байна?
-Эцсийн үр дүн бол гадаадад сурах сонирхолтой, ирээдүйд Монгол улсдаа ажиллах хүсэл эрмэлзэлтэй залууст чиглүүлэг болж ямар тэтгэлэгийн боломж байдаг, Монголд ирэхэд ямар боломж бололцоо бий болох, юун дээр анхаарч суралцах тал дээр залуустай харилцан ярилцлага өрнүүлж зохион байгуулж ирээдүйд хөрөнгө оруулах нь эрхэм зорилго юм.
-“Education First” Форумд оролцогч МУИС-ийн оюутан Л. Ганболд
-Энэ форумд хаанаас мөн, ямар зорилготой оролцож байна вэ?
-Төв аймгийн оюутан залуусын төлөөлөл болон оролцож байна. Дөрвөн хэл дээр явагдаж буй арга хэмжээг сонирхож тэр тусмаа сургуулиа төгсөөд Солонгос улсад магистерт суралцах талаар мэдээлэл авах зорилготой оролцож байгаа.
-Хэр үр өгөөжтэй үйл ажиллагаа болж байна?
-Өглөө ирээд Солонгос хэлний лекцэндээ сууж мэдээллийг авсан, одоо Монгол хэл дээрх лекцэндээ суух гэж байна. Одоогоор миний хувьд маш ир хэрэгтэй мэдээлийг өөртөө аваад байна. Арга хэмжээ дуусах болоогүй байгаа учир улам их зүйлийг мэдэж авах байх.
Сэтгэгдэл бичих