Лоран Конрадын тансаг харштай танилц

Америкийн загварын ертөнцөд өөрийн чиг хандлага, өнгө төрхийг тодорхойлох болсон дизайнер Лоран Конрад саяхан Лос-Анжелос хотноо тансаг хаус худалдан авчээ.

Тэрбээр энэ хаусыг 3.745 сая ам.доллараар худалдаж авсан гэнэ. Байшин нийтдээ 4300 квадрат метр, хоёр давхар юм байна. “Шинэ Англи” хэмээх загвараар хийгдсэн тансаг зэрэглэлийн хаус юм. Яг энэ загварын байшинд холливудын хэд хэдэн оддууд амьдардаг.

Лораны шинэхэн байшин таван унтлагын өрөө, гурван ариун цэврийн өрөөтэй, нийт 11 өрөө бүхий модон байшин. Гэрийн тавилгуудын хувьд ч ихэвчлэн модон тавилгууд байгаа. Эдгээрээс гадна гаднах цэцэрлэг нь гайхалтай цэлгэр бөгөөд усан санг ч марталгүй тун аятайхан хийцээр хийжээ.   

Х.Төгөл

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ