Хаврын шар усны үерээс сэрэмжлүүлж байна

Дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Шишхэд, Хангай нуруунаас усжих Идэр голын эх, Хануй, Суман, Чулуут голын адаг болон Буянт, Хожуул, Тайшир, Зүйл, Хэнтэй нурууны Туул, Тэрэлж, Хараа, Барх, Онон, Халх, Орхон голын эх болон адаг, Түргэний уулсаас эхтэй Хархираа, Түргэн зэрэг голууд 40-185 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа боловч дулаарах явцыг даган зарим голын дунд ба адгаар харз, тошин, мөс нимгэрэх, мөсөн дээгүүр ус урсах, мөс харлах зэрэг үзэгдэл идэвхижих байдал ажиглагдаж байна.
Ойрын өдрүүдэд зүүн болон говийн нутгаар цаг агаар дулаарах тул томоохон гол мөрний мөс эрчимтэй хайлж, мөсөн бүрхүүл задрах, шар усны үер хаврын цөнтэй зэрэгцэн ажиглагдах нөхцөл бүрдэж байна. Ялангуяа, Халх голын дагуу мөсөн хахаа үүсч, шар усны үер эрчимтэй ажиглагдах тул мөс цөмрөх, шар усны үерийн аюулаас нийт ард иргэд сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ