АТГ-ын Олон нийтийн зөвлөл Хөгжлийн банкны асуудлаар тууштай тэмцэнэ гэдгээ илэрхийлэв

Дөрөвдүгээрт, авлигын талаарх гомдол гаргасан иргэдийн хүслийг мохоодог байдлыг өөрчлөх гэсэн зөвлөмжийг хүргүүлжээ. Мөн тэдний зүгээс Хөгжлийн банкны эргэн төлөгдөхгүй байгаа зээлийн талаар мэдээлэл өглөө. АТГ-ын ОНЗ-ийн гишүүн Х.Бат-Ялалт “Хөгжлийн банк 3.2 их наядын зээл олгосноос өнөөдөр 55.3 хувь нь буюу 74 зээлдэгчийн 1.8 их наяд төгрөгийн зээл чанаргүй, найдваргүй зээлийн ангилалд шилжээд байна. 1.8 их наяд төгрөг бол улсын төсвийн бараг 20 хувь нь байна. Жирийн иргэдийг эрсдэлд оруулж, улсын хөгжил, ард иргэдийн ирээдүйгээр тоглож байгаа энэ авлигачдыг таслан зогсоож, хатуу цээрлүүлэх ёстой гэж үзэж байна” хэмээсэн юм. Харин АТГ-ын ОНЗ-ийн гишүүн Б.Отгон “Хөгжлийн банкны зээл бол зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хийсэн гэмт хэрэг. Тухайн банкнаас зээл авсан хүмүүс бол УИХ, ЗГ-ын гишүүдийн хамаатан ах дүүс, улс төрийн хамтрагчид. Хөгжлийн банкнаас зээл авсан хүмүүс энэ зээлийг төлөхгүй гэж анхнаасаа ярилцаж байсан баримтууд байгаа. Өнгөрсөн хугацаанд 74 төсөл хөтөлбөрт нийт 3.2 их наяд төгрөгийн зээл гаргаснаас Монгол банкны шалгалтаар 1.8 их наяд буюу 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд оржээ.
Үүнээс 880 тэрбум төгрөг нэхэмжилж, 26 компанийг шүүхэд шилжүүлээд байна. Өмнө нь бид улс төрчдийг тойрогтоо 10 сая төгрөг хуваариллаа гэхэд нь цочирддог байсан. Өнөөдөр 4 тэрбумыг тойрогтоо хуваарилан авч байхад цочирдохоо больжээ. Улс төрчдийн луйврыг энэ хүргээд таслан зогсооё” гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ