ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Төрийн ордонд
08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
- Коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ,
- Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц,
- Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай Засгийн газрын тогтоол,
- Багануурын 400 MВт-ын дулааны цахилгаан станцын хэрэгжилтийн явц,
- Монгол, Хятадын хилийн төмөр замын Гашуунсухайт-Ганцмод боомтын бүтээн байгуулалтын талаар Хятадын талтай хийсэн яриа, хэлэлцээний явц зэрэг 14 асуудал хэлэлцэнэ.
Төрийн ордны Гэр цогцолборт
11:30 цагт МУ-ын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах 8 дахь удаагийн ёслолын арга хэмжээ болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ