Барилгын материал дунд 90 хайрцаг тахиа загасны мах оруулахыг завджээ

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, тээвэрлэлтийн горим алдагдсан мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн импортлогдсоныг илрүүллээ.
Тодруулбал, өчигдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цагаанхаднаас Улаанбаатар руу барилгын материал дунд тахиа, загас, нугасны мах тээвэрлэж байсныг илрүүлжээ.
Нийт 90 хайрцагийг илрүүлсэн бөгөөд дээрх бүтээгдэхүүнийг зориулалтын агуулахад буулгаж, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулан хяналт шалгалтыг үргэлжлүүлнэ гэв.
Каргоны эзэн тухайн махыг Вьетнам засварт ажилладаг Хятад хүмүүст нийлүүлэх зорилгоор нааш нь тээвэрлүүлсэн гэв. Мөн 2 тонн орчим мах учраас том хөргүүртэй машин түрээслэх боломжгүй, өвлийн нөхцөлд шууд зориулалтын бус машинд ачиулсан гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ