ОХУ хилээ нээж Алтанбулаг боомт ажиллаж эхэллээ

Өнөөдөр өглөөний 06:00 цагаас ОХУ хилээ нээж Алтанбулаг боомт ажиллаж эхэллээ.

Явганаар зорчигч хүлээн авахгүй бөгөөд хилээр нэвтрэх иргэд PCR шинжилгээ өгсөн байх шаардлага тавьжээ. 

Тус асуудлаар Гадаад хэргийн яамнаас тодруулахад: 

ОХУ хилээ нээх шийдвэр гарсан. Алтанбулаг боомт өнөөдөр өглөөнөөс ажиллаж эхэлсэн. Гэхдээ тус шийдвэр манай дээр албан ёсоор бичгээр ирээгүй байна. Бичиг ирсний дараагаар бид нэгдсэн байдлаар мэдээлэл өгнө хэмээлээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ