Хөвсгөл нуурт живсэн машинуудыг татан гаргах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулна
Хөвсгөл нуурыг бохирдлоос хамгаалах зорилгоор нуурт живсэн машин, техникийн байршлыг эхний ээлжид илрүүлэх суурь судалгааг оновчтой хийж байж татан гаргах ажиллагааг эрсдэлгүй зохион байгуулна. Тиймээс энэ чиглэлийн нарийвчилсан судалгаа, төлөвлөгөөний ажлыг талууд хамтран боловсруулахаар ажлын хэсгийн ээлжит хуралдаанаар ярилцлаа.
Түүнчлэн Хөвсгөл нууранд живсэн 28 ширхэг машин, техникээс тав нь дотроо 40 орчим тонн шатахуунтай. Эдгээр шатахуунтай машин, техникийг татан гаргахад юуны түрүүнд тухайлсан багаж, хэрэгслээр шатахууныг соруулж, дараа нь татан гаргах процессын ажиллагааг явуулах нь зүйтэй гэдэг саналыг “Ниппон салвейж” компанийн төлөөлөгч хэлсэн юм.
Ажлын хэсгийн энэ удаагийн ээлжит хурлаар судалгааны нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, дараа дараагийн шатны арга хэмжээ болон татан гаргах ажиллагаанд ашиглагдах тоног төхөөрөмжийг асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэв гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ