Философич Фрэнк Рамсейн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний семинарыг зохион байгуулна

МУИС, ШУА, ШУТИС, Монголбанк хамтран Английн сод математикч, эдийн засагч, философич Фрэнк Рамсейн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний семинарыг 2023 оны 02 дугаар сарын 09-нд МУИС-ийн Номын сангийн 502 тоотод зохион байгуулна. Уг семинарт их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын 60 гаруй судлаач оролцох юм.
Семинарт дараах эрдэмтэд илтгэл тавьж, хэлэлцүүлнэ.
Үүнд:
Проф. Ц.Дашдорж, “Рамсейн онолын математик дахь зарим хэрэглээ”,
Доктор Б.Баясгалан, “Рамсейн бодлогууд Монголд”,
Академич Р.Гончигдорж, “Арифметикийн прогрессийн тухай Вандервардений теорем”,
Доктор Д.Ган-Очир, “Макро эдийн засгийн бодлогын оновчтой хослолыг тодорхойлоход Рамсейн онолыг ашиглах нь”, Монголбанк
Доктор Ч.Анхбаяр, “Рамсейн өсөлтийн онол”,
Академич Р.Энхбат, “Рамсейн татварын оновчлол ба оновчтой удирдлага” сэдвээр илтгэл тавина.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ