Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 87 яллагдагчийг УЛААНБААТАР ЧУУЛГЫН БАЙРАНД шүүнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.02.01/ цаг үеийн асуудалтай холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариулт өгөсөн юм.

Энэ үеэр  "Шүүх дээр очоод гацчихсан зүйл байхгүй. Хөгжлийн  банкны хэрэг шүүхэд өнгөрсөн долоо хоногт л ирсэн. ШЕЗ-аас надад хүсэлт ирсэн. Нийт 87 оролцогчидтой шүүх хурлыг явуулах танхимын асуудлыг Засгийн газар шийдвэрлэж өгөөч гэсэн. Бичиг нь өчигдөр ирлээ. НЗДТГ-т өнөөдөр хүсэлт тавиад Улаанбаатар чуулгын байранд шүүх хурал явуулах боломж нөхцөлөөр хангаж өгөхийг хүссэн. Харин нүүрсний хэрэг шүүхэд шилжээгүй байгаа. Одоогоор 70-80 хүнийг шалгаж, маш олон хүнийг цагдан хориод шалгаад явж байна. Өнөөдөр хуулийн байгууллагыг ажлыг нь хийлгэмээр байна" гэх тайлбарыг хэвлэлийнхэнд өглөө. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ