БОАЖЯ-ны ТНБД-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

 Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Тэрээр Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 19-ны хуралдаанаар БОАЖЯ-ны ТНБД-аар томилогдож байсан юм. Үүнээс өмнө буюу 2020-2022 онд УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ