Баянхонгор аймгийн Баянлиг суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Их баян багийн “Гашуун дэл” гэдэг газар аймгийн төвөөс урд зүгт 300 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 65 км-т /Ө-44°01'48.0", У-100°25'12.0"/ өнөө өглөө буюу 03 дугаар сарын 15-ны өдрийн 06:03 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ