Сураггүй алга болсон хөгжлийн бэрхшээлтэй охиныг уулнаас эсэн мэнд олжээ

Баянхонгор аймгийн онцгой байдлын хэлтэст "Тус сумын 2 дугаар багийн “Нуурын-Өргөн мод” гэдэг газар иргэн Б 03.15-ны өдрийн 18:30 цагийн орчим малчин Б-ны гэрээс явганаар гараад сураггүй болсон" тухай дуудлага ирсэн байна.
Тэгвэл тухайн иргэнийг олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Тодруулбал, Баянхонгор аймгийн Жаргалант сумын "Нуурын өргөн мод" гэх газарт 16 настай /хөгжлийн бэрхшээлтэй/ эмэгтэй хүүхэд алга боллоо гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад гуравдугаар сарын 15-ны өдөр 23.45 минутад ирсэн байна. Дуудлага, мэдээллийн дагуу тус сумын цагдаагийн алба хаагчид онцгой байдлын алба хаагчдын хамт эрэн хайх ажлыг зохион байгуулж гуравдугаар сарын 16-ны өдрийн 05.45 цагт хүүхдийг уулнаас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ