CЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Годон гутал зээлээр худалдана" гэж иргэдээс 28 сая төгрөг залилжээ

Фэйсбүүкт "Алтанчимэг Энхчимэг" нэртэй хаяг ашиглаж орон нутгийн олон гишүүнтэй хуудаснуудад "Годон гутал лизингээр зарна" гэх зар мэдээ нийтэлжээ.

Улмаар 31 удаагийн үйлдлээр иргэдээс 28 сая төгрөгийг 33 настай "Э" гэгч залилсныг тогтоосон байна. Дээрх этгээд нь гутал худалдан авах гэсэн иргэдийн урьдчилгаа төлбөрийг хууль бус онлайн покерын дансанд шилжүүлж цэнэглэлт хийлгэн тоглож, иргэдийг хохироожээ.

Уг этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Увс аймгийн цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иймд иргэд та бүхэн цахим орчинд үйлдэгдэх залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: ЦЕГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ