Багануурт нүүрс олборлолтын талбайд осол гарч нэг хүн амиа алджээ

Багануур дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт өөрөө буулгагч онхолдож төмөр эд ангид 1 хүн хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр ОБЕГ-т иржээ. Дуудлагын дагуу алба хаагчид очиход Б ХХК-ийн уулын хоёрдугаар хэсгийн талбайд КАТ-777 загварын өөрөө буулгагч онхолдож тус компанийн жолооч Э /36 настай, эрэгтэй/ өөрөө буулгагчийн төмөр эд ангид хавчуулагдан нас барсан байжээ. Улмаар цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ