ЗӨВЛӨМЖ: Хүйтний эрч чангарч байгаа тул хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулна уу

Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан эцэг эхчүүдийн зүгээс хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс хамгаалахыг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв(ГССҮТ) зөвлөлөө.
Тодруулбал, өнгөрсөн онд 105 хүүхэд осгож, хөлдсөний улмаас ГССҮТ-д хандаж, тусламж үйлчилгээ авсан байна.
Түүнчлэн зүүн аймгуудын нутгаар цас орж, хүчтэй салхи шуурганы аюултай үзэгдэл ажиглагдсан хэвээр байгааг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас сэрэмжлүүлэв.
|
|
СЭТГЭГДЭЛ БИЧИХ