Автобуснуудын цонх, ханыг угааж, суудлын бүрээсийг сольжээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа өчигдөр /2023.03.24/ нийслэлд хийж, хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэв.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс энэ сарын 25-30-нд  нийслэлийн хэмжээнд эзэнгүй нохой, муурын тооллогыг хийхээр төлөвлөжээ.

Ингэснээр эзэнгүй, нохой, муурын тоо гарч, үүн дээр үндэслэж нийслэлээс арга хэмжээ авах аж. Хамгийн сүүлд 2018 онд тооллого хийхэд 300-350 мянган эзэнгүй нохой, муур байгаа гэх судалгаа гарчээ.

Мөн хаврын их цэвэрлэгээний аяны хүрээнд өнгөрсөн долоо хоногт 5579 автобусанд угаалга, цэвэрлэгээ хийж, үүнийг тогтмолжуулахаар ажиллаж байна. Тодруулбал:

  • 2304 автобусны гадна угаалга
  • 4674 автобусны дотор угаалга, хана, цонх тааз угаах
  • 548 автобусны суудлын бүрээс солих
  • 1218 автобусны дээврийг угаах цэвэрлэгээг хийжээ.

Мөн гэрэлтүүлгийн 3000 орчим шонг угааж, сурталчилгааны наалтыг арилгажээ. Монголын сууц өмчлөгчдийн холбоонд бүртгэлтэй 1300 орчим СӨХ-ны 280 орчим нь тоглоомын талбайд угаалга цэвэрлэгээ, засвар, үйлчилгээ хийсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ