Л.Алтанцэцэг өнөөдөр алтан медалийн төлөө тулалдана

Эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн төлөөх финалын тулаан эхэллээ. Монголын шигшээ багаас Л.Алтанцэцэг -48 кг жинд Энэтхэгийн тамирчин Ниту Нитутай тулалдаж, өрсөлдөгчөө 5:0 харьцаагаар буулгаж авлаа. Ингэснээр эмэгтэй боксчид анх удаагаа мөнгөн медалийн болзол хангаж, алтан медалийн төлөөх тулаанд оролцох эрхтэй болов. Л.Алтанцэцэг ДАШТ-ний алтан медалийн төлөө өнөөдөр тулалдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ