Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -9...-14 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус дулаан, бусад нутгаар +1...+6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. +1...+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. -1...-3 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. -1...-3 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -16 градус хүйтэн, харьцангуй чийг 54 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ