Олон улс бизнесийн дээд сургууль, Дэлгэрэх хотхоны үүдэнд шинээр нийтийн тээврийн зогсоол байгуулна

Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны Механик инженерийн сургуулийн уулзвар, Энгельсийн гудамж болон Баянгол дүүргийн 20 дугаар хороо Ажилчдын гудамж, Хөсөг трейдийн уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлгөөн зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн билээ. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн зарим чиглэлд тодорхой өөрчлөлт хийхээр болжээ.   Тодруулбал, нийтийн тээврийн Ч:61 буюу Офицеруудын ордон, МУБИС, 120 мянгат, Алтай хотхон, ТЭЦ 3 чиглэлийн маршрут нь Нарны гүүрэн доогуур буцаж эргэдэг байсныг өөрчилж, Чингисийн өргөн чөлөөнөөс хойш яваад Механик, тээврийн сургуулиар зүүн тийшээгээ эргэж "River Stone" хотхоны урд талд зогсож, зорчигчдоо буулгаж суулгах үйлчилгээг үзүүлэхээр болсон байна. Мөн Ажилчдын гудамжны чиглэлээр хойноосоо урагшаа явж, Мото буудлага спортын төвийн баруун талын автобусны буудал дээр зогсдог байсан бол шинэ төлөвлөлтөөр Олон улс бизнесийн дээд сургууль болон Дэлгэрэх хотхоны үүдэнд тус тус шинээр нийтийн тээврийн зогсоолыг байгуулна гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ