Үхсэн зээрийн асуудлаар мал эмнэлгийн лаборатори бүхий ажлын хэсэг ажиллаж байна

Дорнод аймагт зээрийн сүрэг хордож үхсэн байж болзошгүй хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан.
Уг хэрэгтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсэгт БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, ХЗДХ-ийн Сайд Х.Нямбаатар, ХХААХҮ-ийн Сайд Х.Болорчулуун нар орсон байна.
Яаралтай ажлын хэсгийг өчигдрөөс Дорнод аймагт ажиллуулж эхэлсэн бөгөөд дараах бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа аж.
Хууль зүй, дотоод хэргийн яам: Цагдаагийн байгууллага болон Экологийн цагдаагийн албаны шалгалтын хэсэг;
Байгаль орчин, аялал жуулчлалын яам: Байгаль орчин, салбарын хяналтын ажлын хэсэг;
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам: Үхсэн зээрийн асуудлаар мал эмнэлгийн лаборатори бүхий ажлын хэсэг ажиллаж байна.
Эх сурвалж: ЗГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ