Тагтны аваарын шатанд хөлөө хавчуулсан хүүхдийг аюулгүй гаргажээ

Тагтны төмөр шатанд хөлөө хавчуулан гацсан 11 настай хүүхдийг онцгой байдлын аврагчид аюулгүй гаргажээ. Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн 29 дүгээр хороо тагтан дээр хүүхэд хөлөө төмөрт хавчуулсан байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 17:44 цагт хүлээн авсан байна. Улмаар алба хаагчдыг очиход Д /11 настай, эмэгтэй/ тагтны аваарын шатанд зүүн хөлийн өвдөг хэсгээрээ хавчуулагдсан байсныг 15 минут ажиллаж гарган ах Т-д хүлээлгэн өгчээ. Иймд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй  үлдээхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ