Удаа дараа ял эдэлж байсан этгээдүүд бүлэглэн дээрэм хийжээ

Тодруулбал, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зүчи” зочид буудлын авто зогсоол, Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт иргэдээс мөнгө, эд зүйлс өгөхийг шаардаж өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, айлган сүрдүүлэн Lexus LX-570 маркийн тээврийн хэрэгслийг нь дээрэмдсэн гэх хэрэг гуравдугаар сарын 13-нд бүтгэгджээ.
Хэргийг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, таслан зогсоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Хэргийг өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан М-ийн бүлгийн Г, О, З нар үйлджээ. Шалгалтаар сэжигтэй этгээд Г-ын гэрээс 20 см урттай, хийн гар буу, М-н тээврийн хэрэгслээс ажлын хэсгийн урт нь 15 см, ишний урт нь 12 см хэмжээтэй гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй хутга зэргийг хураан авсан. Мөн тухайн этгээдүүдийг баривчилж, ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.
ЦЕГ-ын мэдээлснээр бүлэг этгээд нь яг энэ хэргээр удаа дараа ял шийтгэл эдэлж байсан. Мөн ийм байдлаар бусдаас мөнгө авч, иргэдийн эд хөрөнгийг авахаар айлган сүрдүүлж, хутга, буу тулгаж дээрэмддэг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ