Гэмт хэрэгтнүүд бусдыг айлган сүрдүүлж хууль бусаар шилжүүлэн авчээ

Сүүлийн үед нийтлэгдсэн онц ноцтой гэм хэргийн талаар прокурорын зөвшөөрөгдсөн хэмжээнд Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас өнөөдөр мэдээлэл өглөө. 

Гэмт хэргийн мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр танилцуулав. 

Тэрбээр "Урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан эрүүгийн нөлөө бүхий бүлэг этгээдүүд зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, айлган сүрдүүлэх, хүчирхийлэх зэрэг гэмт хэрэг үйлдсэнийг цагдаагийн байгууллага шуурхай илрүүлж таслан зогсоон ажиллаж байна.  

Тухайлбал Ука хочит Алтанхуягийн захиалснаар Хулан хочит Хулансамбуу, Ууганаа хочит Ууганзаяа, Сайханаа хочит Энхсайхан нар бүлэглэн энэ оны гуравдугаар сарын 5-7 өдрүүдэд нэр бүхий иргэний Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах хоёр орон сууцны эзэмших гэрээг хүч хэрэглэн зэвсэг зэвсгийн чанартай зүйл ашиглан айлган сүрдүүлж, бусдын эд хөрөнгийг өөрийн нэр дээрээ шилжүүлэн авахаар заналхийлсэн гэмт үйлдэлд эрүүгийн хуулийн 16.7.2 дахь хэсгийн 2.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа. Түүний гэр болон тээврийн хэрэгслээс дөрвөн хутга, хийн буу, ангийн зориулалттай сум, амьсгал боогдуулагч зэргийг хураан авсан. 

Ука хочит Алтанхуяг өмнө нь 2009-2021 онд эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2 бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, 17.3.2 бусдын эд хөрөнгийг авахаар зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдсэн, 20.4.1 галт зэвсэг, гэлт хэрэглэл, тэсэрч дэлбэрэх зүйл хууль бусаар эзэмшсэн зэрэг гэмт хэргийг үйлдэж байсан. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ