Төрийн өмчийн зургаан их, дээд сургуулийн номын сан 24 цагаар ажиллана

Төрийн өмчийн их, дээд сургууль болон нийслэлийн номын сангуудыг оюутны шалгалтын үеэр 24 цагаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газраас үүрэг болгосон байна.

БШУЯ-ны сайд Л.Энх-амгалан: "Төрийн өмчийн зургаан их, дээд сургуулийн номын сан 24 цагаар ажиллахаар болж байна. Мөн оюутнуудын шалгалтын үеэр Нацагдоржийн номын сан 24 цагаар ажиллана. Эдгээр нь амжилттай болбол цаашлаад Улаанбаатар хотод байгаа нийтийн номын сангуудыг үе шаттай 24 цагийн горимд шилжүүлэх ажил үе шаттай явагдах үүрэг даалгавар өгөгдсөн хэмээсэн юм. Мөн оюутнуудын автобусанд үнэгүй зорчих эрх 22 байсныг нэмж 44 болгох Засгийн газрын шийдвэр гарлаа" гэдгийг тэрбээр нэмж хэлсэн юм. Оюутны зорчих картын үнэ 3600 төгрөг бөгөөд төгсөх хүртэл хугацаагаар сунгалтын төлбөр 1000 төгрөг НИЙТ 4600 төгрөгийг онлайнаар төлөх боломжтой ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ