Ихбит” ХХК-ийн хувьцаа эзэмшигчидыг суллах шийдвэр гаргалаа

“Ихбит” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарыг суллах шийдвэрийг шүүхээс гаргасан байна. Тодруулбал, койны хэргээр яллагдагчаар татагдан хоригдож байсан Б.Гантигийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах саналыг нийслэлийн Прокурорын газраас ирүүлснийг шүүх хүлээж аваагүй байна. Харин О.Мөнхжингийн өмгөөлөгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлт гаргасны дагуу шүүх хангаж шийдвэрлэжээ. Тус саналыг өмгөөлөгчийн зүгээс О.Мөнхжингийн эрүүл мэндийн шалтгаанд үндэслэн ирүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ