“Тамгагүй төр” жүжиг Лондонгийн тайзнаа “Монгол хаан”/Mongol khan/ нэрээр арваннэгдүгээр сард нээлтээ хийнэ

Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны зохиол "Тамгагүй төр" жүжиг “Херо энтертайнмент”-ын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулгаар Лондонгийн “West End”-ийн тайзнаа “Монгол хаан”/Mongol khan/ нэрээр тоглогдох гэж буй талаар мэдээлж байсан.
Тэгвэл тус жүжгийн тасалбар худалдаанд гараад эхэлжээ. 2023 оны арваннэгдүгээр сарын 17-ноос арванхоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд “West End” театрын тайзнаа толилуулна.
Дэлхийд Нью-Йоркийн “Broadway”, Лондонгийн “West End” хэмээх театрын хоёр ноён оргил байдаг. У.Шекспир, А.Дюмагийн бүтээлүүдээс эхлээд дэлхийн сор болсон бүтээлүүд Английн “West End”-д тоглогддог байжээ.
Энэхүү тайзнаа “Монгол хаан” жүжгийг монгол уран бүтээлчид анх удаа бүрэн баг бүрэлдэхүүнээрээ тоглох гэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ