Монгол банк:Ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхээр ажиллаж байна

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван "Ипотекийн зээлийн хөтөлбөрт сүүлийн хоёр жил төв банк оролцоод явж байсан. Өнгөрөгч оны 12 дугаар сард ковидын хууль дуусгавар болсонтой холбоотойгоор Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөр дээр санхүүжилт хийхийг зогсоосон. Одоогоор арилжааны банкууд эргэн төлөлтийн хүрээнд санхүүжүүлээд явуулж байгаа. Энэ жилийн хувьд 400 орчим тэрбум төгрөгөөр эл хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ жил орон нутагт шилжин суурьшсан болон орон нутагт амьдарч байгаа иргэдэд ипотекийн зээлийг хөнгөлөлттэй нөхцлөөр олгож байгаа. Төв банкны зүгээс энэ оны хоёрдугаар улиралд багтааж ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэхээр ажиллаж байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ