БЗД-ийн Газар зохион байгуулалтын албаны бүлэг ажилчид “Газар наймаалсан” гэх хэргээр АТГ-т шалгагдаж эхэлжээ

БЗД-ийн Газар зохион байгуулалтын албаны ажилчдыг АТГ-аас газар наймаалсан гэх хэргээр шалгаж эхэлсэн бөгөөд эх сурвалжийн мэдээлж байгаагаар газрын дам наймаа хийдэг гэх хэсэг бүлэг этгээдтэй хамтран хууль бусаар газар зарж борлуулсан юм байна. Тус албаны нэр бүхий ажилчид бүлэглэн албан тушаалаа урвуулан ашиглаж бүлэг этгээдүүдэд үйлчилсэн байж магадгүй байна. Улаанбаатар хотод газрын үнэ өдрөөс өдөрт өсөж байгаа нь энэ мэт албан тушаалаа урвуулан ашиглаж ард иргэдийн боломжийг булаан ашиг хонжоо хайсан хэсэг “Газрын наймаачдад” олгож байгаа нь зүйд нийцэхгүй биз ээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ