Ж.Байден Ши даргатай уулзахыг хүсэж байна

"АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын дарга Ши Жинпинтэй уулзахыг хүсэж байна" гэж Цагаан ордон мэдээллээ. "Ойрын хэдэн сарын хугацаанд би Ши Жинпинтэй дахин уулзана гэж найдаж байна" хэмээн мэдэгдсэн Цагаан ордны тэргүүн Хятадын даргатай хоёр орны хооронд үүссэн санал зөрөлдөөний талаар ярилцаж, шийдвэрлэх хүсэлтэйгээ тэмдэглэжээ. Өмнө нь тэр "2023 оны хоёрдугаар сард АНУ-ын дээгүүр "тагнуулын бөмбөлөг" хөөргөсөн хэрэгт БНХАУ-ын удирдлагыг буруутгахгүй" хэмээн мэдэгдсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Өчигдөр 09 цаг 18 мин