АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга БНХАУ-д айлчилж байна

 АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Бээжинд айлчилж байгаа тухай The Paper мэдээлэв. Тэрээр Хятадын нийслэлд хоёр хоног саатах аж. Энэ нь Америкийн Төрийн нарийн бичгийн даргын хувиар тус улсад айлчилж буй анхны тохиолдол юм. Э.Блинкен Гадаад хэргийн сайд Цин Гантай уулзахаар төлөвлөжээ. Урьд нь Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэтью Миллер "Блинкен зургадугаар сарын 18-19-нд Хятадад айлчлахдаа Украины мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах хэтийн төлвийн талаар хамтран ажиллагсадтайгаа ярилцахаар төлөвлөж байна" гэж мэдээлсэн аж. Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Киссинжер Вашингтон, Бээжин хоёрын харилцааны өнөөгийн замнал нь Америк, Хятад хоёрыг цэргийн мөргөлдөөнд хүргэж болзошгүйг хүлээн зөвшөөрч, тэр дундаа Тайванийн талаарх хоёр орны үзэл бодол өөрийг онцолсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Өчигдөр 09 цаг 18 мин

Улаанбаатарт 19 хэм дулаан
Өчигдөр 09 цаг 18 мин