Улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг шалгаж байна

Багахангай дүүргийн Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан П.Энхбаатарт холбогдох эрүүгийн хэргийг Улсын мөрдөн байцаах газарт шалгаж байна. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж улсын болон бусдын их хэмжээний мөнгө,  эд хөрөнгийг  завшиж үрэгдүүлсэн гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.

Тэрбээр чанар, эрүүл мэндийн шаардлага хангаагүй 236.6 тонн буюу  их хэмжээний үхэр, хонины махыг  агуулахад  хадгалсан нь хүнсэнд хэрэглэх боломжгүй болсон байдаг.

Үүнээс үүдэн улсад нийт  тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан байх үндэслэл тогтоогдсон учраас ийнхүү шалгаж эхэлсэн  байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ