Уран бүтээлчдийн оюуны өмчийг хамгаална

       “Монголын Бүтээлч Салбар ба Зохиогчийн Эрх” оюуны өмчийн сургалт семинар болж байна.  Уран бүтээлчид, залуу бизнес эрхлэгчдийн оюуны өмчийг Монголд болон олон улсын хэмжээнд хамгаалж, зөв зохистой ашиглах, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг зорилготой уг семинар өнөөдөр дуусна.  Сургалтыг Монголын Урлагийн Зөвлөлийн санаачлагаар зохион байгуулж байгаа бөгөөд Рио Тинто Компанийн дэмжлэгтэйгээр Оюуны Өмчийн Газар, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам хамтран оролцож байна.

Б.Бурам

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ