Э.Эрдэнэжамъяныг шүүх хурал эхэллээ


Албан тушаалаа ашиглаж эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэх хэрэгт буруутгагдаад буй Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэллээ.
АТГ-аас түүнд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэгт холбогдсон түүний төрсөн дуу Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг интерполд илгээсэнтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.
Хууль зүйн дэд сайдын захидал явуулсны дараахан Б.Хуяг, Н.Энхтуяа нарын эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосноо интерпол мэдэгдсэн билээ. Тиймээс АТГ-аас Э.Эрдэнэжамъянгийн уг үйлдлийг мөрдөн байцаах ажиллагаа, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг удаашрахад хүргэсэн гэж буруутгаж байгаа юм.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ