“Барилга орон сууц-2013” үзэсгэлэн болно

“Барилга орон сууц-2013”үзэсгэлэн, яармагийг тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн яармаг энэ сарын 6-8-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд болох бөгөөд шинэ орон сууц, ипотекийн зээл олгож байга арилжааны банкууд, барилгын материалын үйлдвэрлэгч, импортлогч болон амины орон сууцны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 120 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцоно. Энэ удаагийн үзэсгэлэн нь Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 87 жилийн ойн хүрээнд болон Засгийн газраас барилгын салбарыг дэмжиж, орон сууцны эрэлт нийлүүлэлтийг тэгш хангах бодлого барьж байгаатай холбогдуулан иргэд барилгын компаниудыг холбохгүүр болохоороо онцлогтой байгаа аж. Яармагийн үеэр хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгчдийн уулзалт, шинэ техник технологийн танилцуулга санал солилцох семинар болохоос гадна хямдрал, урамшуулал зарласан шинэ орон сууцнуудаас сонголтоо хийж, газар дээр нь банкны хөнгөлттэй зээлд хамрагдах боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ