Э.Эрдэнэжамъян: Намайг цагаатгах ёстой

Өнөөдөр Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд 10:00 цагт эхэлсэн боловч Э.Эрдэнэжамъяны өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцаагүй, шүүх хурлыг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд тавьсныулмаас шүүх хурлыг хойшлууллаа. Шүүх хурал энэ сарын 16-ны өглөөний 08.30 хүртэл хойшилсон бөгөөдэнэ хугацаанд хавтаст хэрэгтэйгээ бүрэн танилцахгүй бол шүүх хурлыг дахин хойшлуулахгүй гэдгийг анхааруулсан юм.

Хэргийг сануулбал, АТГ-аас түүнд Ерөнхийлөгч асанН.Энхбаярын авлигын хэрэгт холбогдсон түүний төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг Интерполд илгээсэнтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм.

Хууль зүйн дэд сайдыг захидал явуулсны дараахан Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг олон улсад эрэн сурвалжлах хуульд заасан үндэслэлд таарч байгаа эсэхийг дахин судалж, хариу ирүүлэх хүсэлтийг тус газрын ерөнхий нарийн бичгийн даргын газраас Интерполын Монголын товчоонд ирүүлсэн юм. Түүгээр зогсохгүй Б.Хуяг, Н.Энхтуяа нарын эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосноомэдэгдсэн билээ.

Тиймээс АТГ-аас Э.Эрдэнэжамъянгийн уг үйлдлийг мөрдөн байцаах ажиллагаа, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг удаашрахад хүргэсэн хэмээн үзэж шалгаж эхэлсэн.

Энэ үеэр Э.Эрдэнэжамъянаас цөөн зүйл тодрууллаа.

-Таныг шалгаж байгаа гол шалтгаан нь албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзээд байгаа шүү дээ?

-Тэр заалтыг нь хүчингүй болгосон. Урд нь хоёр зүйл ангиар эрүү үүсгэсэн байсан. Албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг заалт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болчихсон. Одоо мөрдөн байцаалтад саад учруулсан гэдэг зүйл ангиар шалгагдаж байна.

-Та мөрдөн байцаалтад саад үчруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа юу?

-Зөвшөөрөхгүй байгаа.

-Яагаад зөвшөөрөхгүй байгаа гэж?

-Угаасаа тийм асуудал болоогүй шүү дээ. Шүүх хурал болоогүй байгаа болохоор би хамаагүй дэлгэрэнгүй зүйл ярьж болохгүй. Шүүх байгууллага шалгаад шийдвэрээ гаргасаны дараа би ярих зүйлээ ярина. Шүүхийнбайгууллагыг хүндэтгэхгүй бол болохгүй байх.

-Та шүүх хурлын үр дүнг ямар гарах ёстой гэж хүлээж байна?

-Хэрэгсэхгүй болгоод цагаатгах ёстой.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ