Жүдочид эх орондоо ирлээ


Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр үүрээр эх орондоо ирлээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс аваргын алтан медаль хүртсэн ОУХМ М.Уранцэцэг, мөнгөн медалийн эзэн болсон ОУХМ Д.Амартүвшин тэргүүтэй жүдочдын хөлөглөсөн нисэх онгоц өнөөдөр 04.05 цагт “Чингис хаан” нисэх буудалд газардсан юм. ДАШТ-д амжилттай оролцож, багийн дүнгээр тавдугаар байрт шалгарсан жүдочдыг Монголын жүдо бөхийн холбооны удирдлага, төлөөлөгчид, хэвлэл, мэдээллийнхэн, гэр бүлийнхэн нь угтан авсан юм.
Монголын жүдо бөхийн түүхэнд ДАШТ-ээс эмэгтэйчүүдийн төрөлд анхны алтан медалийн эзэн болсон М.Уранцэцэгийг тосохоор Баянхонгороос өвөө С.Арвин нь хүрэлцэн ирсэн байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ