Х.Бат-Ялалт: Тэмүүжин сайд ёс зүйгүй зан гаргаж байна

Өнөөдөр Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллага, Хохирогчдын холбоо, Хөх Монгол бүлгэм хамтран “Хүчирхэг Монголын төлөө” хөдөлгөөн байгуулж байна. Цаашлаад иргэд болон төрийн бус байгууллагууд бүх ашиг сонирхолоо нэгтгээд нэгдсэн хөдөлгөөний зохион байгуулалтанд орох юм байна. Энэ талаар “Иргэдийн шударга шүүх” төвийн тэргүүн Х.Бат-Ялалтаастодрууллаа.

-Энэхүү төрийн бус байгууллага, холбоод нь бүгд өөр өөрийн ажлын чиг үүрэг, ашиг сонирхолтой. Тэгэхээр нэгдэж чадах уу?

-Төрийн бус байгууллагууд дагнасан тодорхой асуудлуудаар үйл ажиллагаа явуулдаг бол манай байгууллага иргэдийн шударга шүүх, хууль зүйн салбар, иргэдийн засаглалын хүрээнд асуудлыг хөндөж ярьдаг. Тэгвэл “Хөх Монгол” бүлгэм бол үндэсний эрх ашгийг хөндөж асуудал тавьдаг. Тэгэхээр бид тус тусдаа тавьсан ашиг сонирхолоо нэгтгээд салбар бүрт ажлын хэсэг зохион байгуулж, салбар бүрээр дагнасан төрийн бус байгууллага байгуулагдаж байна. Ихэвчлэн хөдөлгөөнүүд нийгмийн бодит байдлыг шүүмжилдэг. Тэгэхээр энэ байгууллагууд нэгдээд шүүмжлээд мөн яаж засаж залруулах вэ гэдэг гарц шийдлийг нь хэлээд явья гэж бодож байгаа.

-Эхний ээлжинд ямар ажлууд зохион байгуулах гэж байна?

-Хууль зүйн салбарыг шинэчлэх асуудлыг эхний ээлжинд тавьж байгаа. Хуульчдын холбоог хууль бусаар байгууллаа. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл хууль бусаар байгуулагдсан гэх мэтээр Мордохын хазгай гэдэг шиг хэдий бид шинэчлэлийг хүсч байгаа ч шинэчлэл маань буруу байгаа юм. Үр дүн нь зөв, ард иргэдэд ашигтай байгаасай л гэж хүсч байна.

-Зүгээр л уриалаад явах уу, эсвэл холбогдох хүмүүстэй нь уулзаад асуудлыг шийдэх үү?

-Бид хэвлэлийн хурлаа хийчихээд тусгай хороодыг байгуулаад явна. Мэдээж төрийн захиргааны дээд байгууллага төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүсэлт санал хүргүүлэх замаар л ажиллана. Бидний саналыг хүлээж авах, шийдвэрлэхээс шалтгаалаад үйл ажиллагаа ямар ч хэлбэрээр явуулж болно. Ямарваа нэг тэмцэл, жагсаал цуглаан хэлбэр лүү орохгүйгээр асуудлыг хүлээж аваад шийдэж өгөх байх гэж найдаж байна.

-Хууль зүйн сайд Х.Тэмүүжин таныг хууль зүйн салбар болж бүтэхгүй байна гэж яриад явахаасаа гадна бидний хийж буй хурал дээр ирж суугаад өөрийнхөө санал бодлыг илэрхийлж болно шүү дээ гэж өчигдөр “Ийгл” телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн. Энэ тал дээр?

-Ер нь бол илэрхийлээд яваад байгаа. Х.Тэмүүжин сайд өөрөө ч шүүхийн шинэчлэл гэдэг зүйлийг хэзээнээс ярьсан нь эргэлзээтэй байдаг. Хоёрдугаарт, бид хоёр яагаад шинэчлэх гээд байгаа гэдэгт өөр өөр хариулт өгөөд байгаа юм. Судалсан судалгаа, аргачлал маань ч гэсэн өөр. Тэгэхлээр эрх барьж буй нам өөрсдөө хүнийг сонсох, оролцуулах гэх мэт асуудал дээр учир дутагдалтай байдаг. Бид дуудаад уриад тэнд хэлэлцүүлэг болж байна гэхэд нь очихгүй яваад байгаа юм биш. Х.Тэмүүжин сайд төрийн сайд хүн байж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр худлаа үнэн мэдээлэл цацах нь ёс зүйгүйасуудал гэж бодож байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ