Нохой, муур дам тамхидалтад өртсөнөөс болж хорт хавдраар өвчилдөг

Тамхи татаж байгаа хүний хажууд татаагүй хүн илүү хорддог гэсэн судалгаа байдаг. Тэгвэл гэрийн тэжээвэр амьтад болох муур, нохой, шувуу зэрэг амьтад бас хорддог гэсэн үг үү? Энэ үнэн гэж үү?
Чи тамхи татахаа зогсоох ямар нэгэн шалтгаан хайж байна уу? Тэгвэл чи олж магадгүй л юм. Энэ шалтгааныг гэртээ тэжээдэг хайртай амьтдаасаа хайж үзье. Гэрийн тэжээмэл амьтад ч бас хорддог, тэр ч байтугай хорт хавдраар өвчилдөг болохыг тогтоожээ. Жил болгон тамхи татдаггүй мянга мянган хүн дам тамхидалтад өртсөний улмаас нас барж байгааг эрүүл мэнд судлалын эрдэмтэд тогтоогоод байна. Гэрийн тэжээвэр амьтны нэг болох муурны хувьд дам тамхидалтын нөлөөнөөс болж амны хорт хавдраар өвчилдөг аж. Харин нохойны хувьд үнэрлэх эрхтний хорт хавдраар өвчилдөг бол шувууны хувьд уушигны хорт хавдар тусдаг болохыг нотолжээ. Туфтийн их сургуулийн мал эмнэлгийн сургуулийн судлаачид муур нь дам тамхидалтад өртсөнөөс хойш таван жилийн хугацаанд хорт хавдартай болдог, нохойны хувьд үнэрлэх эрхтэн муудаж, тэр бүү хэл үнэрлэх эрхтний хорт хавдар, уушигны хорт хавдар тусдгийг ч батлаад байна.
С.Хишиг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ