Цоожтой гэрт шатаж амиа алдлаа

Өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн хоёр, гал түймрийн зөрчлийн нэг дуудлага ирж дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад 9х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр таазны хэсэг шатаж байсныг унтраажээ. Мөн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн Жанжины гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад дөрвөн ханатай гэр шатаж нурсан байсныгунтраажээ. Уг галд гурван настай эмэгтэй хүүхэд өртөж нас барсан байсныг дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. Тухайн гэр шатахад хаалга гаднаасаа цоожтой байсан ба эцэг, эхчүүд нь хүүхдээ гэр нь цоожлоод явсан байжээ.Иргэд гэр орон сууцныхаа галын аюулгүй байдлыг шалган, аюлгүй байдлыг хангаж хүүхдээ харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байхыг анхааруулж байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ