“Маш нууц хувирчээ”

Монголын хэдэн зуун чөлөөт хэвлэлээс “амьд” үлдсэн цөөхөн сонины нэг “Маш нууц” дүрээ хувирган сэтгүүл болжээ. Сонин сэтгүүл болох, сэтгүүл шинээр гарах уг нь байдаг л зүйл. “Маш нууц” сонины хувьд 16дахь жилийнхээ ой дээр ийнхүү хувирч байгаагаараа онцлог юм. Анхны дугаар болгон өвөрмөц байдаг нь зүйн хэрэг. Энэ сэтгүүлийн эхний дугаар уншууртай материалаар дүүрэн, ёстой л хахаж, цацжээ. Сүүлийн хэдэн жил сониныхонд олдоогүй, “Эм-Си-Эс”-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргалыг бариад авч. Тэр ч ам нь нэлээд “ангасан” бололтой ярьж өгчээ. “Хонхэрэйд”-ийн гэх Б.Энхбатыг шоронд нь ороод байцаачихаж. УДЭТ-ын жүжигчин “жижиг” Д.Ганцэцэгээр хэлэхгүй гэснийг нь хэлүүлчихсэн л харагдана. Өөрөөр хэлбэл, “маш нууц”-ыг илрүүлж чаджээ. Сэтгүүл сард нэг, улиралд гурван дугаар гарах юм байна.

Г.Мөнх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ