Их хэмжээний тарвага нэвтрүүлэхээр завдлаа

Өнөөдөр 22-ын товчоогоор их хэмжээний тарвага нууж, Нийслэлрүү нэвтрүүлэхийг завдлаа.Тодруулбал Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас ирсэн хот хоорондын зорчигт тээврийн автобуснаасхоёр тарваганы түүхий мах, нэг чанасан махыг НМХГ-ынхан илрүүлсэн байна. Мөн Архангай аймгийн Хангай сумаас ирсэн автомашинаас 10 тулам мах илрүүлжээ. Хэргийг яг одоо шалгаж байгаа бөгөөд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа аж. Мөн гоц халварт өвчинтэй тэмцэх газрынхан газар дээр нь ажиллаж байна. Хуулийн дагуу шалгалт явсаны дараа буруутай этгээдэд захиргааны хариуцлагын арга хэмжээ авах юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ