Хар тамхи татаж байгаад баригдлаа

Өчигдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд “Ард 17” зочид буудалд хэсэг залуус манай дүүд хар тамхи татуулах гээд байна гэсэн мэдээллээр цагдаагийн байгууллагынхан очиж шалгасан байна. Шалгалтын явцад тус зочид буудлын хоёр давхарт Сүхбаатар дүүргийн 13-р хороонд оршин суух 24 настай эмэгтэй Э нь Б, С, Х нарын хамт мансуурсан байдалтай байсныг нь саатуулжээ.
Эд мөрийн баримтаар хөх ууттай өвс, гаанс хэлбэрийн усны сав зэргийг түр хураан авч Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ