Хараа голд хоёр настай хүүхэд унажээ

Өчигдрийн байдлаар нийслэлд 50 гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгдсэн байна. Үүнээс бусдын биед гэмтэл учруулах нэг, хулгайн 10, булаах гэмт хэрэг тав, бусдын эд хөрөнгө санаатай устгаж, гэмтээх хэрэг нэг гарчээ. Мөн танхайрах гэмт хэрэг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам зөрчих гэмт хэрэг 10 гарсан байна.

Тухайлбал,Сэлэнгэ аймгийн Мандал сумын дөрөвдүгээр баг “Хараа” амралтын газрын хойд талд Хараа голд хоёр настай эмэгтэй М гэгч хүүхэд унаж нас баржээ. Хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ