40 улсад аялж, 44,000 км замыг машинаараа туулах монгол гэр бүл замынхаа гуравны нэгийг ТУУЛЖЭЭ

Гэр бүлээрээ 40 улсад аялж, 44,000 км зам туулахаар төлөвлөсөн монгол гэр бүл 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр замдаа гарсан билээ.

Тодруулбал, тэд Монголоос АНУ хүртэл машинтай аялах бөгөөд ингэхдээ дэлхийн 40 улсаар дайран нийт 44,000 км замын туулна  гэж тооцоолжээ.

Тэгвэл тэд өчигдөр нийт замынхаа гуравны нэгийг туулаад байгаа тухайгаа цахим хуудастаа мэдээлжээ. Тухайлбал тэд Орос, Казакстанаар улсын хотуудыг дамжин  Киргизстан улсад очсон байна.

Тэд дөрвүүлээ бөгөөд аялахын зэрэгцээ Монголоо сурталчилж тэр дундаа дэлхийд ердөө 50-хан ширхэг үлдсэн Говийн баавгай мазаалайгаа хамгаалах #savemazaalai нөлөөллийн ажлыг хийж байна.

Arslan.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин