Бейонсе 32 нас хүрлээ!

Америкийн нэрт дуучин Бейонсе Ноулз есдүгээр сарын 4-нд 32 нас хүрлээ. 90-ээд оны сүүлчээр “Destin’s Child” хамтлагийн бүрэлдэхүүнд нэрд гарснаар Бейонсе хүрсэн амжилтдаасэтгэл ханахыг хүсээгүй бөгөөд хамт олныг тарсны дараа бүсгүй ганцаараа дуулж, 2013 он гэхэдасар олон шагнал авсан юм. Дууны зэрэгцээ киноны урлагт мэдэгдэм амжилт олж, гэр бүлийн хувцасны шинэ загвар гаргаж, Pepsi, Tommy Hilfiger, Armani болон L”Oreal зэрэгдэлхийн брэндтэйгэрээ байгуулжээ. “Тайм” сэтгүүл Ноулзыг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад оруулсан юм.

Бейонсегийн зорьсондоо хүрэхүнэнчзан чанарыг бахдаг биширвэл зохилтой. Юу гэвэл бүсгүй шоу-бизнесийг байлдан дагуулсан төдийгүйэмэгтэй хүний аз жаргалаа цогцлуулж чадсан юм. Зургаан жил уулзаж учирч байсны эцэст дуучин2008 онднэрт репер Jay-Z-тэй сууж, 2012 оны нэгдүгээр сард охинтой болжээ.Анхны хүүхдээ төрүүлсний дараа өөртөөүнэнч Бейонсе зүгээр суухаас татгалзаж, 30 кг илүүдэл жингээсээ салахыг хүсч байгаагаа зарласан юм. Энэ удаа ч Бейонсе амжилтад хүрнэ гэдэгт эргэлзээгүй. Тэр ингэж хэлснээс хойш ердөөгурван сарын дараа сайхан бие галбиртай болж, тайзнаадахин гарсан юм. Дуучин болсноос хойшхи он жилүүдэд Бейонсегийн имидж болон дүр төрхнэг бус удаа өөрчлөгдсөн бөгөөд бүсгүй туршилт хийхээс хэзээ ч эмээж бэргэдэггүй, үс засалтаа байнга өөрчилсөөриржээ. Гэсэн чөнөөдөр Бейонсе маш сайхан харагдаж, өөрийнх ньгоёбие галбир, статусыг огцлонхаруулсан чамин хийцийн хувцас байнга сонгодог юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ