"Choco pie" хулгайлсан гэх залуусыг илрүүлж, шалгаж байна

"GS25" сүлжээ дэлгүүрээс "Choco pie" хулгайлжээ гэх бичлэгийн мөрөөр шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.

Нийгмийн сүлжээнд "GS25" сүлжээ дэлгүүрээс "Choco pie" хулгайлж буй машинтай залуусын бичлэг тархсан. Уг бичлэгийг сошиал орчинд пранк, шийтгэлтэй бичлэг байх зэргээр тайлбарлаж буй.

Тэгвэл уг явдлыг БЗД-ийн цагдаагийн хэлтэс дээр шалгаж эхэлжээ. Тухайн дэлгүүрийн байршлаар тус дүүрэгт уг хэрэг харьяалагдаж байгаа бөгөөд машинтай залуусыг олж тогтоожээ. Түүнчлэн өчигдөр /2024.02.27/ орой өөр нэг салбараас шоколад авч буй бичлэгийг ч хамруулан шалгаж эхэлжээ.

Нэмж тэмдэглэхэд, уг залуус тухайн бичлэгийг тоглоомын шийтгэл, пранк аль ч зорилгоор хийсэн байсан хуулийн дагуу зохих хариуцлагыг хүлээх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ