Шинэ дуурь амралтын өдрүүдэд үзэгчдийн хүртээл болно

УДБЭТ-ын уран бүтээлчид  дэлхийн шилдэг хошин дуурийн нэг “Дурлалын ундаа” дуурийг энэ амралтын өдрүүд буюу дөрөвдүгээр сарын 27, 28-нд тайзнаа тоглоно. 

 

Г.Доницеттийн хоёр бүлэг, дөрвөн үзэгдэлт, хошин дуурийн зохиол нь инээдтэй, энгийн, хошигнол бүхий хайрын түүхээр амталсан хөнгөн инээдмийн дуурь учир өнөө цагийн үзэгчдийн сэтгэхүй, таашаалд нийцүүлсэн өвөрмөц, орчин үеийн шийдлээр Монголын тайзнаа анх удаа амилуулж буйгаараа онцлогтой.

 

Дуурийн гол дүр Адинад МУГЖ, гоцлол дуучин Ө.Уянга, МУСТА Б.Одонзаяа, гэнэн цайлган хөгжилтэй залуу Неморинод МУГЖ Б.Гомбо-Очир, МУСТА Ө.Цэрэнчунт нар дүр бүтээсэн бол театрын залуу уран бүтээлчид хамтран оролцож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ